Австралийн Хамтын Нөхөрлөл...
Commonwealth of Australia
Австралийн Хамтын Нөхөрлөл

Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дуулал
Advance Australia Fair
Байршил

Нийслэл Канберра
Албан ёсны хэл(нүүд) Англи (дэ факто)
Засаглал Парламентын засаглалтай ардчилал ба Үндсэн хуульт хаан засаг
- Хатан хаан II Элизабет
- Ерөнхий захирагч Квэнтин Браnс
- Ерөнхий сайд Жулиа Гиллард
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Үндсэн хууль (Их Британиас тусгаарлаж буй) 1901 оны 1 сарын 1
- Вестминстрийн тогтоол 1931 оны 12 сарын 11 (баталгаажсан 1939 оны 9 сарын 3)
- Австралийн акт 1986 оны 3 сарын 3
Газар нутаг
- Нийт 7,741,220 км² (6-д)
- Ус (%) 1
Хүн ам
- 2008 оны тооцоо 21,310,000 (53-д)
- 2006 оны тооллого 19,855,288
- Нягтшил 2.6/км² (224-д)
ҮНБ 2007 оны тооцоо
- Нийт АНУ$718.4 тэрбум (17-д)
- 1 хүнд оногдох ҮНБ АНУ$34,359 (14-д)
ХХИ (2007 он) 0.962 (3-д) – өндөр
Мөнгөн тэмдэгт Австрали доллар (AUD)
Цагийн бүс UTC+8-с +10.5
- Зун UTC+9-с +11.5
Улсын домэйн нэр .au
Утасны код +61
"Австрали" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгуудыг үзэхийг хүсвэл, Австрали (салаа утга)-г үзнэ үү.

Австрали, албан ёсоор Австралийн Хамтын Нөхөрлөл (Англи хэл: Commonwealth of Australia) нь Австрали тив, Тасман арал, Энэтхэгийн, Номхон далайд орших арлуудаас тогтох далайн орон юм. Хойд талд нь Индонез, Зүүн Тимор, Папуа-Шинэ Гвиней, зүүн хойд талд нь Соломоны Арлууд, Вануату, Шинэ Каледони (Францын хэсэг), зүүн өмнөд талд нь Шинэ Зеланд оршдог. Австрали нь бүтэн тивийг эзэлдэг цорын ганц орон юм.
Австралийн эх газарт уугуул иргэд (аборигенууд) 42,000 жилийн тэртээгээс амьдарч байжээ. Хойд зүгээс загасчид хааяа ирж, 1606 онд Голландын аялагч нар анх энэ тивийг нээсний дараа Австралийн зүүн хэсгийг 1770 онд Британичууд өөрийн болгосон байна. Анх 1788 оны 1 сарын 26-аас эхэлж Шинэ Өмнөд Вэльсийн (New South Wales) колонид Британиас хоригдлуудыг зөөж авчирч байв. Хүн ам өсч, өөр газрууд судлагдаж нээгдснээр 19-р зуунд голдуу өөрөө удирдах засаглал бүхий, таван Титмийн колони байгуулагджээ.
1901 оны 1 сарын 1-нд зургаан колони нэгдэж, Австралийн Хамтын Нөхөрлөлийг байгуулжээ. Анх байгуулагдсан цагаасаа Австрали нь тогтвортой либерал ардчилсан улс төрийн системийг баримталж байгаа бөгөөд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн орон хэвээр үлдсэн. Нийслэл нь Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр (Australian Capital Territory, ACT) дотор орших Канберра хот юм. Хүн ам нь 21.3 сая гаруй бөгөөд хүн амын 60% нь муж улсуудын нийслэлүүд болох Сидней, Мельбурн, Брисбэн, Пөрт, Адилэйд хотуудад төвлөрдөг.
Нэрийн гарал

Австрали гэдэг нэр нь латин хэлний Australis буюу "Өмнөд" гэсэн үгнээс гаралтай. "Өмнөдийн үл таних газар"-ын (terra australis incognita) тухай домог яриа бүр Эртний Ромын үеэс эхтэй бөгөөд дундад зууны газарзүйд түгээмэл хэрэглэгддэг байсан боловч тус тивийн тухай ямар нэгэн баримтжуулсан мэдлэг дээр үндэслээгүй байлаа. 1521 онд испаничууд Номхон Далайгаар аялсан анхны европчууд болсон. Англи хэлэнд "Australia" гэсэн үг анх 1625 онд хэрэглэгдсэн бөгөөд Самуэл Пөрчазын Hakluytus Posthumus-д нийтэлсэн "A note of Australia del Espiritu Santo, written by Master Hakluyt" хэмээх бичигт анх дурдагджээ.[1] Голланд тэмдэг нэрийн хэлбэр болох Australische хэмээх үгийг анх Батавиад Голландын Зүүн Энэтхэгийн Компанийн албан тушаалтнууд 1638 онд өмнө зүгт шинээр нээсэн газрын тухай ярихдаа хэрэглэсэн. 1676 онд Францын зохиолч Габриел дэ Фуанигийн (Жак Садөр нэрээр гаргасан) бичсэн Les Aventures de Jacques Sadeur dans la Dйcouverte et le Voyage de la Terre Australe хэмээх туужийн орчуулгад анх удаа "Australia" гэсэн нэрийг хэрэглэсэн.[2] Александер Далримпл дараа нь энэ нэрийг An Historical Collection of Voyages and Discoveries in the South Pacific Ocean (1771) хэмээх бүтээлдээ Өмнөд Номхон Далайн бүсийг тэр чигт нь нэрлэж хэрэглэсэн. 1793 онд Жорж Шоо ба Сэр Жэймс Смит нар асар том арал, бараг тив болох Австрали, Австралази буюу Шинэ Голландын талаар бичсэн Zoology and Botany of New Holland номондоо бас хэрэглэжээ.
Австралийг анх удаа эргийнх нь дагуу тойрч аялсан хүн болох Мэттью Флайндерсийн 1814 онд бичсэн A Voyage to Terra Australis хэмээх бүтээлээр "Australia" хэмээх нэр анх удаа түгээмэл болсон. Флайндерс номынхоо гарчигт Британийн Тэнгисийн Цэргийн Яамны хэрэглэдэг нэр томъёог хэрэглэсэн боловч номон дотроо "Australia" гэсэн үгийг хэрэглэжээ. Энэ ном их уншигдсан учраас тухайн нэр томъёог өргөн дэлгэр тархахад ихэд нөлөөлжээ. Шинэ Өмнөд Вэльсийн Амбан захирагч Лаклан Маккуэри Англи руу явуулж байсан илгээлтдээ энэ үгийг хэрэглэх болсон бөгөөд 1817 оны арванхоёрдугаар сарын 12-нд Колонийн удирдах газарт энэ үгийг албан ёсоор хэрэглэхийг зөвлөсөн байна.[3] 1824 онд Тэнгисийн Цэргийн Яам тус тивийг албан ёсоор "Australia" гэж байхыг зөвшөөрчээ.
Түүх
Анх 42,000-48,000 жилийн өмнө Австралид хүн нутаглаж эхэлжээ.[4] Эдгээр анхны австраличууд одоогийн уугуул австраличуудын өвөг дээдэс байсан бололтой. Тэд өнөөгийн Зүүн Өмнөд Азиас хуурай газрын гүүрээр дамжиж, тэнгисээр богинохон зайд аялсаар Австралид хүрч ирсэн байх магадлалтай. Эдгээр хүмүүсийн ихэнх нь нарийн төвөгтэй аман зохиолын уламжлалтай, газрыг шүтэж, зүүдэнд итгэдэг оюун санааны үнэт зүйлтэй ан агнаж, үр жимс түүж амьдардаг хүмүүс байлаа. Угсаатны хувьд Меланезчуудад хамаарах Торрес хоолойн арлынхан Торрес хоолойн арлууд болон Квийнслэндийн алс умардын хэсгүүдэд нутагласан бөгөөд тэдний соёл, зан заншил уугуул иргэдийнхээс ялгаатай байлаа.
Жэймс Күүк 1770 онд HM Bark Endeavour хөлөг онгоцоор аялж Австралийн зүүн эргийг зураглан, тус газрыг Их Британийн эзэмшил хэмээн тунхаглажээ. Энэхүү загварыг 1988 онд Фримантлд босгосон; гэрэл зургийг Күүкийн долоон долоо хоносон Күүктаун боомтод авчээ.

Австралийн эх газрыг харсан нь бүртгэгдсэн анхны Европ хүн бол Голландын аялагч Виллем Янсзоон бөгөөд тэрбээр 1606 онд Кэйп Йорк хойгийн эргийг харсан юм. XVII зууны турш голландчууд Шинэ Голланд гэж нэрлэсэн газрынхаа баруун болон хойд эргийн шугамыг бүрэн зурагласан боловч суурин байгуулах оролдлого огт хийгээгүй ажээ. 1770 онд Жэймс Күүк Австралийн зүүн эрэг дагуу аялж, зураглал үйлдсэн бөгөөд түүнийгээ Шинэ Өмнөд Вэльс хэмээн нэрийдэж, Их Британийн эзэмшил болгон зарласан байна. Энэ экспедицийн хийсэн нээлтүүд тэнд цөллөгийн колони байгуулахад түлхэц өгчээ.
1788 оны нэгдүгээр сарын 26-нд Ахмад Артур Филлип Порт Жэксонд суурин байгуулснаар Британийн Шинэ Өмнөд Вэльсийн титмийн колонийн суурь тавигдсан. Энэ өдрийг сүүлд Австралийн үндэсний баярын өдөр Австралийн Өдөр болгосон билээ. Одоогийн Тасман буюу Ван Диймений газарт анх 1803 онд суурьшиж, 1825 онд тусдаа колони болгосон. Нэгдсэн Вант Улс 1829 онд Австралийн баруун хэсгийг албан ёсоор эзэмшилдээ оруулсан. Шинэ Өмнөд Вэльсийн хэсгүүдээс тусдаа колониуд үүссэн. Тухайлбал: 1836 онд Өмнөд Австрали, 1851 онд Викториа, 1859 онд Квийнслэнд тус тус байгуулагджээ. 1911 онд Өмнөд Австралиас Хойд Нутаг Дэвсгэрийг тасдан авч байгуулсан. Өмнөд Австрали нь "чөлөөт муж" байдлаар байгуулагдсан бөгөөд хэзээ ч цөллөгийн колони байгаагүй юм. Викториа болон Баруун Австрали нь мөн "чөлөөт" статустай байгуулагдсан боловч сүүлд нь цөлөгдсөн ялтнуудыг хүлээн авч байлаа.[5] Нүүдэллэн суурьшигчид эсэргүүцлийн кампанит ажил өрнүүлсний дүнд 1848 онд ялтнуудыг Шинэ Өмнөд Вэльсийн колони руу цөлөхийг зогсоосон.[6]
Тасманийн Порт Артур нь Австралид цөлөгдсөн хоригдлуудыг хорьдог хамгийн том хорих анги байлаа.
Европчуудыг анх суурьших үед 350,000 байсан уугуул иргэд[7] суурьшсанаас хойших 150 жилд огцом хорогдсоны гол шалтгаанууд гэвэл халдварт өвчин, албадмал нүүлгэн шилжүүлэлт, соёлын задрал байлаа.[8] Гэр бүлээс хүүхдүүдийг салгаж байсан явдлыг зарим түүхчид болон уугуул австраличууд нэг талаар геноцид гэж тооцож болно хэмээн мэтгэдэг[9]. Энэ явдал уугуул хүн амын тоо цөөрөхөд бас нэмэр болсон байж болно. Уугуул иргэдийн түүхийн ийм тайлбарыг зарим судлаачид улс төр, үзэл суртлын шалтгаанаар хэтрүүлсэн буюу зохиосон хэмээн маргадаг.[10] Энэ мэтгэлцээнийг Австрали дотроо Түүхийн дайн гэгддэг. 1967 оны Австралийн бүх нийтийн санал асуулгын дараа Холбооны засгийн газар уугуул иргэдийн талаар бодлого хэрэгжүүлж, хууль гаргах эрх мэдлийг олж авсан. 1992 онд Дээд Шүүх Мабо Квийнслэндийн эсрэг хэргийг шийдвэрлэхдээ Европчуудыг анх эзэмших үед Австрали terra nullius (үгчилбэл "хоосон газар" гэсэн утгатай) байсан гэх ойлголтыг няцаах хүртэл газрын уламжлалт өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрдөггүй байв.
2005 оны дөрөвдүгээр сарын 25-нд Викториа муж улсын Порт Мельбурнд АНЗАК-ын өдрийг тохиолдуулан "Сүүлчийн шуудан" тоглож байна. Ийм ёслолын арга хэмжээ Австралийн бараг хот, дүүрэг болгонд болдог.

1850-иад оны эхээр Австралид алтны халуурал эхэлсэн бөгөөд 1854 онд ашиглалтын лицензийн хураамжийг эсэргүүцэж Эврика Стокэйд хэмээх бослого гаргасан нь иргэний эсэргүүцлийн эхэн үеийн илэрхийлэл байв. 1855-1890 онд зургаан колони тус тусдаа хариуцлагатай засгийн газартай болж, Британийн Эзэнт Улсын бүрэлдхүүнд хэвээр байхын зэрэгцээ өөрсдийн хэргийн ихэнх хэсгийг удирддаг болжээ. Лондон дахь Колонийн удирдах газар гадаад харилцаа, батлан хамгаалах, олон улсын тээвэр зэрэг зарим асуудлыг хариуцсан хэвээр байлаа. 1901 оны нэгдүгээр сарын 1-нд арван жилийн төлөвлөлт, зөвлөлдөөн, санал хураалтын эцэст колониудын холбоо байгуулагджээ. Австралийн Хамтын Нөхөрлөл Британийн Эзэнт Улсын Доминион байдлаар байгуулагдлаа. Холбооны шинэ нийслэл болох Канберраг байгуулахын тулд Холбооны Нийслэлийн Нутаг Дэвсгэрийг (хожим Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр болсон) 1911 онд Шинэ Өмнөд Вэльсээс таслан байгуулсан. (1901-1927 онд Канберраг барьж байгуулж байх үед төр засгийн газар Мельбурнд түр байрлаж байлаа). 1911 онд Хойд Нутаг Дэвсгэр Өмнөд Австралийн засгийн газрын хяналтаас Хамтын Нөхөрлөлийн хяналтад шилжжээ. Австрали Дэлхийн нэгдүгээр дайнд өөрийн санаа зоригоор оролцсон юм.[11] Олон австраличууд Австрали, Шинэ Зеландын Армийн Корпус (АНЗАК) Галлиполийн тулалдаанд ялсан явдлыг үндэстэн төрсөн явдал - тус улсын анхны томоохон цэргийн ажиллагаа гэж үздэг. Олон хүн Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хийсэн Кокодагийн жимийн аян дайныг тухайн үндэстнийг тодорхойлсон үйл явдалтай адилтган үздэг.
1931 оны Вэстминстерийн тогтоолоор Австрали, Нэгдсэн Вант Улсын хоорондох үндсэн хуулийн холбоог албан ёсоор тасалжээ. Австрали энэхүү хуулийг 1942 онд баталсан боловч баталсан тогтоолын он сар өдрийг Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үе рүү ухраан тавьж, дайны үеэр Австралийн Парламентаас гаргасан хууль тогтоомжийн хүчин төгөлдөр байдлыг баталгаажуулж байв. 1942 онд Нэгдсэн Вант Улсын Ази дахь ялагдал, Японы Эзэнт Улсын аюул занал зэргийн улмаас Австрали АНУ-г шинэ холбоотон, хамгаалагч гэж үзэхэд хүрчээ. 1951 оноос хойш Австрали АНЗЮС-ын гэрээний дагуу АНУ-ын албан ёсны цэргийн холбоотон болсон юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Австрали Европоос ирэх цагаачдыг хөхиүлэн дэмжсэн бодлого явуулсан. 1970-аад оны үе буюу Цагаан Австрали бодлогыг цуцалснаас хойш Европын бус Ази зэрэг тивээс ирэх цагаачдыг мөн хөхиүлэн дэмжих болсон. Үүний үр дүнд Австралийн хүн ам зүй, соёл, дүр төрх өөрчлөгдөн шинэчлэгджээ. 1986 оны Австралийн Акт батлагдсанаар Австрали, НВУ-ын хоорондох үндсэн хуулийн сүүлчийн холбоос тасарч, Австралийн муж улсуудын засгийн газруудад Британийн гүйцэтгэх аливаа үүргийг дуусгавар болгож, НВУ-ын Нууц Зөвлөлд давж заалддаг байсныг болиулсан.[12] 1999 оны Австралийн бүгд найрамдах засгийн бүх нийтийн санал хураалтаар Австралийн сонгогчдын 54% нь Австралийн Парламентын хоёр танхимын гуравны хоёрын саналаар сонгогддог ерөнхийлөгч бүхий бүгд найрамдах улс болох саналыг няцаажээ. 1972 онд Гоф Витлэмийн засгийн газар сонгогдсоноос хойш Австралийн уламжлалт холбоотнууд болон худалдааны түншүүдтэй ойр дотно харилцаатай байхын зэрэгцээ Номхон Далайн эргийн бусад улсуудтай харилцаа холбоогоо өргөжүүлэхэд улам бүр анхаарах болсон.
Улс төр
Канберра дахь Парламентын ордныг 1988 онд нээж, урьд нь 1927 оноос эхлэн парламент түр байрлаж байсан барилгын оронд ашиглах болов.
Австралийн Хамтын Нөхөрлөл нь холбооны засаглал хуваарилах зарчим дээр үндэслэсэн үндсэн хуульт ардчилсан улс болно. Австралид хэрэглэдэг засаглалын хэлбэр нь засаглалын парламентын систем бүхий үндсэн хуульт хаант засаглал юм. Хатан хаан II Элизабет нь Австралийн Хатан хаан бөгөөд гүйцэтгэдэг үүрэг нь Хамтын нөхөрлөлийн хүрээн дэх бусад улсын хувьд гүйцэтгэдэг хатан хааны үүргээс нь өөр ажээ. Хатан хааныг холбооны түвшинд Амбан захирагч төлөөлдөг бол муж улсын түвшинд Захирагч нар төлөөлдөг. Үндсэн хуулиар Амбан захирагчид гүйцэтгэх өргөн эрх мэдэл өгсөн боловч, эдгээр эрхийг зөвхөн Ерөнхий сайдын зөвлөснөөр хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын чиглэлээс гадуур Амбан захирагч эрх мэдлээ хэрэгжүүлсэн хамгийн тод жишээ бол 1975 оны Австралийн үндсэн хуулийн хямралын үеэр Витлэмийн засгийн газрыг огцруулсан явдал юм.[13]
Эрх мэдлийг дараах гурван засаглалд хуваарилдаг:
* Хууль тогтоох засаглал: Хатан хаан, Сенат, Төлөөлөгчдийн Танхимаас бүрдэх Хамтын Нөхөрлөлийн Парламент; Хатан хааныг Амбан захирагч төлөөлөх бөгөөд тогтсон ёсны дагуу Амбан захирагч нь сайдуудынхаа зөвлөсний дагуу үйл ажиллагаа явуулдаг.
* Гүйцэтгэх засаглал: Холбооны Гүйцэтгэх Зөвлөл (Амбан захирагч Гүйцэтгэх зөвлөхүүдийн зөвлөсний дагуу); практикт зөвлөхүүд нь Ерөнхий сайд болон Төрийн сайд нар байдаг.
* Шүүх засаглал: Австралийн Дээд Шүүх болон Австралийн холбооны шүүхүүд. 1986 онд Австралийн Акт батлагдсанаар Австралийн шүүхийн шийдвэрийг Нэгдсэн Вант Улс дахь Нууц Зөвлөлийн Шүүхийн Хороонд давж заалддаг байсныг болиулсан.
Хоёр танхимт Хамтын Нөхөрлөлийн Парламент нь Хатан хаан, 76 сенатч бүхий Сенат (дээд танхим), 150 гишүүн бүхий Төлөөлөгчдийн Танхимаас (доод танхим) бүрдэнэ. Доод танхимын гишүүдийг нэг мандаттай тойргуудаас сонгодог. Төлөөлөгчдийн Танхимын суудлуудыг хүн амынх нь тоон дээр үндэслэн муж улсуудад хуваарилдаг ба анхны муж улс бүр доод тал нь таван суудалтай байхыг баталгаажуулсан байдаг. Сенатад муж улс бүрийг 12 сенатч төлөөлдөг бол нутаг дэвсгэр бүрийг (Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр, Хойд Нутаг Дэвсгэр) хоёр сенатч төлөөлнө. Хоёр танхимын сонгуулийг гурван жил тутамд явуулна. Сенатчид зургаан жилийн хугацаатай сонгогддог ба сонгууль бүрт нийт суудлын хагас нь л хамрагддаг бөгөөд хоёр танхимыг хоёуланг нь бүрэн тараасан тохиолдолд энэ орчил тасалдана. Төлөөлөгчдийн Танхимд олонхийн дэмжлэг авсан нам засгийн газраа байгуулж, удирдагч нь Ерөнхий сайд болдог.
Засгийн газрыг бүрдүүлдэг улс төрийн хоёр гол бүлэг бий. Тухайлбал: Австралийн Лэйбор Нам ба Австралийн Либерал Нам ба Австралийн Үндэсний Нам хэмээх хоёр улс төрийн намаас бүрдэх Эвсэл засгийн газрыг бүрдүүлдэг. Бие даагчид болон хэд хэдэн жижиг нам, үүний дотор Австралийн Ногоон Нам, Австралийн Ардчилсан Нам Австралийн парламент, ялангуяа дээд танхимд төлөөлөлтэй болж чадсан. 2007 оны сонгуулийн дараа арванхоёрдугаар сарын 3-наас хойш, Ерөнхий сайд Кэвин Раддаар удирдуулсан Лэйбор Нам Канберрад төрийн эрх барьж байгаа бөгөөд 2008 оны есдүгээр сард Либерал Нам Үндэсний Намтай хамтран Баруун Австралид цөөнхийн Засгийн газрыг байгуулах хүртэл Лэйбор Нам бүх муж улс, нутаг дэвсгэрийн парламентад төрийн эрхийг барьж байв. 2004 оны сонгуулиар Жон Ховардаар удирдуулсан эвсэл Сенатад олонхийн суудал авсан нь 20 гаруй жилийн түүхэнд анх удаа засгийн эрх барьж буй нам Сенатад олонхийн суудал авсан тохиолдол болжээ. Муж улс, нутаг дэвсгэр бүрт болон холбооны түвшинд сонгогчдын жагсаалтад бүртгэгдсэн 18 буюу түүнээс дээш насны бүх иргэд заавал санал өгөх ёстой. Өмнөд Австралиас бусад бүх газар иргэд сонгогчдын жагсаалтад заавал бүртгүүлэх ёстой.[14]
Муж улсууд ба нутаг дэвсгэрүүд
Австрали зургаан муж улс, эх газрын хоёр гол нутаг дэвсгэр, бусад жижиг нутаг дэвсгэрүүдтэй. Муж улсуудыг дурдвал Шинэ Өмнөд Вэльс, Квийнслэнд, Өмнөд Австрали, Тасмани, Викториа, Баруун Австрали болно. Эх газрын хоёр гол нутаг дэвсгэр нь Хойд Нутаг Дэвсгэр ба Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр (АННД) юм. Нутаг дэвсгэрүүд ихэнх талаараа муж улсууд шиг ажиллах боловч Хамтын Нөхөрлөлийн Парламент нутаг дэвсгэрийн парламентаас гаргасан аливаа хууль тогтоомжийг хэрэгсэхгүй болгож болно. Харин холбооны хууль тогтоомж Австралийн Үндсэн хуулийн 51-р хэсэгт заасан тодорхой зарим чиглэлээр муж улсын хуулийг хэрэгсэхгүй болгож болно. Муж улсын парламентууд үлдсэн бүх чиглэлээр, тухайлбал эмнэлэг, боловсрол, цагдаа, шүүх засаглал, зам, нийтийн тээвэр, орон нутгийн засаг захиргааны чиглэлээр хууль тогтоох эрх мэдлээ хадгална.
.png)
Муж улс, нутаг дэвсгэр бүр өөрийн хууль тогтоох байгууллагатай: Хойд Нутаг Дэвсгэр, Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр, Квийнслэндийн хууль тогтоох байгууллагууд нэг танхимтай бол бусад муж улсынх хоёр танхимтай. Муж улсууд дор бүрнээ бүрэн эрх хэрэгжүүлдэг боловч Үндсэн хуульд тодорхойлсон Хамтын Нөхөрлөлийн зарим эрхэнд захирагддаг. Доод танхим нь ерөнхийдөө Хууль Тогтоох Ассемблей (Өмнөд Австрали, Тасманид Ассемблейн Танхим гэдэг) гэгддэг бол дээд танхим нь Хууль Тогтоох Зөвлөл гэгддэг. Муж улс бүрийн засгийн газрын тэргүүнийг Premier буюу Ерөнхий сайд гэдэг бол нутаг дэвсгэр бүрийн засгийн газрын тэргүүнийг Chief Minister буюу Ахлах сайд гэдэг ажээ. Хатан хааныг муж улс бүрт Захирагч төлөөлдөг бол Хойд Нутаг Дэвсгэрт Администратор, Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэрт Австралийн Амбан захирагч ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг.
Австрали мөн хэд хэдэн жижиг нутаг дэвсгэртэй; холбооны засгийн газар Шинэ Өмнөд Вэльсийн дотор Жервис Булангийн Нутаг Дэвсгэр хэмээх тусгай бүс нутгийг үндэсний нийслэл хотын далайн бааз болон боомтынх нь хувьд шууд удирддаг. Үүний зэрэгцээ Австрали хүн ам суурьшсан гадаад нутаг дэвсгэрүүдтэй. Тухайлбал: Норфолк Арал, Зул Сарын Арал, Кокос (Кийлинг) Арал. Түүнчлэн хүн ам оршин суугаагүй хэд хэдэн гадаад нутаг дэвсгэртэй. Тухайлбал: Эшмор ба Картьер Арлууд, Шүрэн Тэнгисийн Арлууд, Хэрд Арал ба Макдоналд Арлууд, Австралийн Антарктидын Нутаг Дэвсгэр.
Гадаад харилцаа ба цэрэг арми
Сүүлийн хэдэн арван жилийн турш Австралийн гадаад харилцаа АНЗЮС-аар дамжуулан Америкийн Нэгдсэн Улстай ойр холбоотой байх, түүнчлэн АСЕАН, Номхон Далайн Форумаар дамжуулан Ази, Номхон Далайн орнуудтай харилцаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзлээр тодорхойлогдож ирсэн. 2005 онд Австрали Эв Найрамдал, Хамтын Ажиллагааны Гэрээнд элссэнийхээ дааа Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалтад оролцдог болсон. Австрали Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн бөгөөд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн Засгийн Газрын Тэргүүнүүдийн уулзалт хамтын ажиллагааны гол форум нь болдог. Австрали олон улсын худалдааг либералчлах талаар эрчимтэй ажилладаг. Австрали Каирын Бүлэг болон Ази-Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллагыг байгуулахад манлайлан оролцсон. Түүнчлэн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн болно. Австрали хоёр талын чөлөөт худалдааны хэд хэдэн гол хэлэлцээрийг байгуулсны дотор Австрали-Америкийн Нэгдсэн Улсын Чөлөөт Худалдааны Хэлэлцээр, Шинэ Зеландтай байгуулсан Эдийн Засгийн Ойр Харилцааны Хэлэлцээр багтана. Нэгдсэн Үндэстний Байгууллагын үндэслэн байгуулагчдын нэг Австрали олон улсын тусламжийн хөтөлбөрөөрөө дамжуулан дэлхийн 60 орчим улсад тусламж үзүүлдэг. 2005–2006 оны төсөвт хөгжлийн тусламжид зориулан 2.5 тэрбум австрали доллар төсөвлөжээ[15]. Үүнийг нь ДНБ-д эзлэх хувиар нь авч үзвэл НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилтуудад зааса хувиас бага байгаа юм.

Австралийн зэвсэгт хүчин—Австралийн Батлан хамгаалах хүчин (ADF)—Австралийн Эзэн Хааны Тэнгисийн цэргийн хүчин (RAN), Австралийн Арми, Австралийн Эзэн Хааны Агаарын Цэргийн Хүчнээс (RAAF) бүрдэх ба нийт 51,000 орчим бие бүрэлдхүүнтэй.[16] Батлан хамгаалах хүчний бүх салбарууд НҮБ болон бүс нутгийн энхийг сахиулах ажиллагаа(хамгийн сүүлд Зүүн Тимор, Соломоны Арлууд, Суданд ийм үүрэг гүйцэтгэсэн), гамшгийн үр дагаврыг арилгах ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөн, үүний дотор 2003 оны Иракийн дайнд оролцсоор ирсэн. Засгийн газар Батлан хамгаалах хүчний даргыг зэвсэгт хүчний аль нэгнээс сонгодог. Одоогийн дарга нь Агаарын цэргийн хүчний дарга Маршал Ангус Хьюстон юм. 2006–2007 оны төсөвт батлан хамгаалахын зардал 22 тэрбум австрали доллар болж байв.[17] Амбан захирагч нь Австралийн Батлан Хамгаалах Хүчний Ерөнхий Командлагч боловч тэрбээр зэвсэгт хүчний командын бүтцэд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэггүй, харин Австралийн сонгогдсон засгийн газар зэвсэгт хүчнийг удирддаг.[18]