
Бүгд Найрамдах Австри Улс...
Төрийн дуулал Land der Berge, Land am Strome (Уул нуруудын орон, Голын эрэг дээрх орон) | |
Нийслэл | Вена |
Албан ёсны хэл(нүүд) | Герман Унгар, Словени, Хорват1 |
Засаглал | Парламентийн засаглалтай холбооны бүгд найрамдах улс |
- Ерөнхийлөгч | Хайнц Фишер |
- Канцлер | Вернер Файман |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- Австри орны гэрээ | 1955 оны 7 сарын 27 |
- Үл довтлох байдлаа тунхагласан | 1955 оны 10 сарын 26 (урьд нь: Австрийн эзэнт гүрэн: 1804, Австрийн Нэгдүгээр Бүгд Найрамдах Улс: 1918) |
Европын холбоонд элссэн | 1995 оны 1 сарын 1 |
Газар нутаг | |
- Нийт | 83,872 км² (115-д) |
- Ус (%) | 1.7 |
Хүн ам | |
- 2007 оны тооцоо | 8,316,487 (93-д) |
- 2001 оны тооллого | 8,032,926 |
- Нягтшил | 99/км² (99-д) |
ҮНБ | 2006 оны тооцоо |
- Нийт | $279.5 тэрбум (34-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | $36,000 (8-д) |
ХХИ (2005 он) | 0.948 (15-д) – өндөр |
Мөнгөн тэмдэгт | Евро (€)2 (EUR ) |
Цагийн бүс | UTC+1 |
- Зун | UTC+2 |
Улсын домэйн нэр | .at3 |
Утасны код | +43 |
1Орон нутгийн албан ёсны хэлнүүд 21999 оноос өмнө Австри шиллинг 3Европын холбооны гишүүн тул .eu мөн хэрэглэгддэг |
Австри (Герман хэл: Цsterreich), албан ёсоор Бүгд Найрамдах Австри Улс (Герман хэл: Republik Цsterreich) нь төв Европт орших далайд гарцгүй улс юм. Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, өмнөд талаараа Словени, Итали, баруун талаараа Швейцари, Лихтенштейн улсуудтай тус тус хиллэдэг. Нийслэл нь Дунай мөрний эрэг дээр орших Вена хот юм.
Орчин үеийн Австрийн түүх нь 9-р зуунд дээд, доод Австрийн нутаг дэвсгэрт хүн ам ихсэх үеэс эхлэсэн байна. 996 онд "Остаррихи" (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үг нь одоо Оостеррайх (Цsterreich) болтлоо хувьссан ажээ.
Австри нь парламентийн засаглалтай төлөөллийн ардчилсан системтэй бөгөөд есөн холбооны мужтай. Мөн үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан зургаан Европын орны нэг бөгөөд Үндсэн хуулинд нь тийнхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм. 1955 оноос НҮБ, 1995 оноос Европын холбооны гишүүн байна.
Газар нутаг
Австрийн нутаг дэвсгэрийнх нь хэмжээ нь нийт 83,872 квадрат километр. Нутгийн баруун болон баруун өмнөд хэсэг нь Альпийн нурууны бүсэд хамаарна. Нутгийн зүүн болон хойд хэсэгт Дунай мөрний бэлчир, тал нутаг оршдог. Хамгийн нам дор цэг болох Нойзийдлэр нуур далайн түвшнээс дээш 115 метр, хамгийн өндөр цэг болох Альпийн нурууны Гроссглокнер оргил 3798 метр өндөр юм.
Хил хязгаар
Австрийн хилийн нийт урт нь нийт 2562 км. Үүнд, Германтай 816 км, Чехтай 466 км, Словактай 107 км, Унгартай 354 км, Словенитай 816 км, Швейцаритай 166 км, Лихтенштайнтай 35 км.
Байгаль, уур амьсгал
Эх газрын чийглэг уур амьсгалтай. Өвөлдөө Альпийн нуруунд цас их унадаг. Өндөр уулын цас нурах, Дунай мөрний усны түвшин нэмэгдэж үер болох үзэгдэл тохиолдоно.
Байгалийн баялаг
Төмрийн хүдэр, хүрэн нүүрсний нөөцтэй. Өндөр уулын бүсэд усны эрчим хүч ашиглах өргөн боломжтой.
Хүн ам
Австрийн хүн ам нь 2006 оны 10 сарын байдлаар 8,292,322 байжээ. Хүн амын өсөлт жилд дунджаар 0,22 хувьтай. Нийт хүн амын 98 хувь нь герман хэлээр ярьдаг, албан ёсны хэл нь герман хэл юм. Үлдэх 2 хувь нь хорват, унгар, словен, чех, словак, румын хэлүүдээр ярилцдаг. Хүн амын ихэнх хувь нь христийн шашинтан бөгөөд 78 хувь нь католик, 5 хувь нь протестант ургалынх. 4.5 хувь нь бусад шашин шүтдэг.
Засаглалын хэлбэр
Австри нь парламентын бүгд найрамдах улс. Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь чанд тусгаарлагдсан.
Төрийн тэргүүн
Холбооны Ерөнхийлөгчийг 6 жилээр ард түмэн шууд сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Хайнц Фишер 2004 оны 4 сарын 25-ны өдрөөс ажиллаж байна.
Хууль тогтоох дээд байгууллага
Австрийн парламент нь Холбооны болон Үндэсний зөвлөл гэсэн хоёр танхимтай. Дээд танхим болох Холбооны зөвлөл нь муж улсуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс тухайн муж улсын хүн амын тооноос хамааруулан сонгодог 64 гишүүнтэй. Доод танхим болох Үндэсний зөвлөлийг 4 жил тутамд намын нэрсийн жагсаалтаар шууд сонгоно. 183 депутаттай, дөрвөн хувийн босготой. Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгчөөр 2006 оны парламентын сонгуулийн дүнд АСДН-ын төлөөлөгч, хатагтай Барбара Праммер сонгогдон ажиллаж байна.
Австри нь Европын парламентад 21 депутаттай, тэднийг Үндэсний зөвлөлийн сонгуулийн дүнг үндэслэн намуудад хувь тэнцүүлэн суудал хуваарилж илгээдэг.
Гүйцэтгэх засаглал
2006 оны сонгуулийн үр дүнд голлох улс төрийн хүчнүүд болсон АДСН, ААН их эвсэл байгуулж Холбооны Засгийн газрыг байгуулсан. Засгийн газрын бүрэн эрх энэ оны нэгдүгээр сараас эхлэсэн бөгөөд холбооны канцлер буюу Еерөнхий сайдаа Альфред Гузэнбауэр ажиллаж байна.